Uncategorized Амьдрал Мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

ХЗҮХ-ийн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар ажлын байрандаа ажилтнаа зодон гэмтээжээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар  ажлын байр дээрээ тус байгууллагын мэргэжилтэн Н-ийг эхнэр нь асуухад байхгүй байх гэж хэлсэн гэх шалтгаанаар өрөөндөө дуудаж зодож хүнд гэмтээжээ. Хохирогчийн биеийн байдал тархи толгойн гэмтэлтэй, хөхрөлт улайлттай байгаа. Цагдаагийн байгууллагад хандсан аж.

Уг хэргийн талаар хохирогч “Ажлын байран дээр байж байх үед нэг хүүхэн даргыг асуухаар нь байхгүй байх аа цайндаа орсон гэж хэлсэн. Тэгтэл дарга намайг өрөөндөө дуудаад “Чи миний цагийг бүртгэдэг хэн бэ?” гэж зодсон. Даргыг асуусан хүн нь эхнэр нь байсныг би мэдээгүй. Гэр бүлийн маргааны бухимдлаа надад гаргах шиг боллоо. Намайг зодох үед эхнэр болон найзууд нь өрөөнд хамт байсан. Биеийн байдал тархи толгойн гэмтэлтэй, их хэмжээний хөхрөлттэй байгаа. Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Цагдаагаас ирж шалгалт хийхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэсэн” гэсэн мэдээлэл өгчээ. Анхны удаа зодоонд нэр холбогдсон нь энэ биш.

Дундговь амйгийн ИТХ-ын дарга байхдаа С.Сүхбаатар 2019 онд Дундговийн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ жил” дээр ИТХ-ын ажлын албаны ажилтан Ш.Оюуны толгой руу  шампанск дарсны шилээр цохиж  гэмтээсэн гэх яриа бий. Мөн аймгийнхаа ИТХ-ын дарга С.Буджав гэдэг залууг зодож  танхайрч байсан дуулианд холбогдож байсан юм.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!