Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 60 гаруй адууг хилийн бүсээс хулгайлсан хэрэг гарчээ

Увс аймгийн хилийн цэргийн ангийн 60 гаруй адууг хулгайлсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Сагил сумын нутагт байрлах ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0245 дугаар ангийн эзэмшлийн 63 адууг Үүрэг нуур орчмын хилийн бүсээс хоёр хүн шөнөөр хулгайлан тууж явсан тул дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн байна.

Нутгийн иргэдийн хэлснээр, дээрх адууг Монгол Улсын хилийн тэмдэгтийн зүг хөөж явсан аж.

Уг хэргийг Увс аймаг дахь цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд дээрх адуу, малын хулгайчдыг Хилийн цэргийн 0245-р ангийн 100 гаруй алба хаагч болон ОХУ-ын Тува улсын хилийн цэргийн алба хаагчид эрэн хайж эхэлсэн байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!