Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

Ховд аймгийн орлогч Т.Жаргалсайхан хүүхдийн эмнэлгийг хувийн компаниараа бариулж, өөрөө улсын комисст хүлээн авчээ

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэгтэй яг адил үйл явдал манай улсад хаа сайгүй болж байна. Дээдэс нь ч, доор ажиллаж байгаа төрийн албан хаагчид ч гүйдлээ олохгүй байгаа нь харамсалтай. 76-г идлээ, уулаа гээд байдаг. Гэтэл орон нутагт хаан, заан мэт загнах том толгойтой, хууль эрхзүйгүй дарга нар зөндөө аж. Үүний нэг тод жишээ бол Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, орлогч дарга Т.Жаргалсайхан нар юм.
Улсын төсвийн 5 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг баригдаж, ашиглалтанд орсон ч өнөөдрийг хүртэл энэ эмнэлэг зориулалтаараа ашиглагдахгүй байгаа юм. Учир нь тус эмнэлгийн барилга стандартын шаардлага хангахгүй, дутуу гүйцэтгэлтэй баригдсан боловч улсын комисс хүлээгээд авчихсан байдаг. Барилгын ажлын тендерийг “Мотоблок” ХХК гүйцэтгэсэн. Энэ компани аймгийн засаг даргын орлогч Т.Жаргалсайханы хамаарал бүхий төрсөн ах Т.Бямбажаргалынх нь эзэмшдэг байгууллага. Т.Жаргалсайхан “Мотоблок” ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг талаараа АТГ-ын төрийн албан хаагчийн мэдүүлэгтээ өгсөн байдаг. Тэгсэн хэрнээ барилга хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнийг өөрөө томилоод, өөрөө гарын үсгээ зураад, төрийн тамгаар баталгаажуулчихсан. Уг нь барилга хүлээлцэх улсын комиссыг Засаг дарга Б.Дүгэржав томилох ёстой байтал, найзан дундаа найраа хийгээд Т.Жаргалсайхандаа эрхийг нь олгочихсон. Үүнээс харвал Б.Дүгэржав Засаг дарга билэг тэмдэг бүхий, харин хамаг сайн, муу ажлыг нь Т.Жаргалсайхан хийдэг бололтой. Толгойгоо доод албан тушаалтандаа мэдүүлчихсэн ийм Засаг даргаар ч ховдчууд яах билээ.
Төрд суучихаад хууль дүрэм зөрчиж, дураараа авирлаж буй засаг даргын орлогч Т.Жаргалсайханы энэ увайгүй үйлдлийг иргэд олон нийт эсэргүүцэж, хариуцлага нэхсээр байна. Эрүүл мэндийн яамны захиалгаар баригдсан уг хүүхдийн эмнэлгийг 2018 оны 11 сард барьж эхлээд 2020 оны 10 сард хүлээлгэн өгөхөөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Өнөболд, “Мотоблок” ХХК-ийн захирал Т.Бямбажаргал нар гэрээнд гарын үсэг зуралцсан байдаг. Барилга 2020 оны 12 сард буюу гэрээнд үзэглэснээс хоёр сарын дараа ашиглалтад орохдоо зурагт хавсаргасан байдалтай дутуу дулимаг, хагас хугас баригдсан байжээ. Бүхэл бүтэн 5 тэрбум төгрөгөөр 50-хан ортой хүүхдийн эмнэлэг барихдаа ийм сэтгэлгүй, хариуцлагагүй хандсан “Мотоблок” ХХК-ийн захирал Т.Бямбажаргал, дүү, аймгийн орлогч Т.Жаргалсайхан нарт ямар хариуцлага тооцох ёстой вэ. Өдгөө хүүхдийн ханиад томуу газар авч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед 50 ортой хүүхдийн эмнэлэг ийнхүү царцсан байдалтай байна. Ажлаа найзан дундаа, найраа хийж явуулдаг Засаг дарга Б.Дүгэржав ч үүнд томоохон үүрэг гүйцэтгэсэн нь харагдаж, тэр байтугай комиссын бүрэлдэхүүнд Т.Жаргалсайханы тааллаар сонгогдсон төрийн албан хаагчдыг ч АТГ шалгах ёстой ажээ. Энэ бүгдийг бид эргэн сурвалжлах болно.

Засаг дарга Б.Дүгэржав
Засаг дарга Б.Дүгэржав
Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан
Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан

Санал болгох

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

ХОМ:Анхны эмэгтэй Засаг дарга Э.Болормаа 4 орон сууц, гадаадын банкинд 471 сая төгрөгийн хадгаламжтай

uuganaa90

ХОМ: Хамгийн олон компанид хувь эзэмшиж буй тоогоороо МАН, АН, ХҮН, Үндэсний Эвслийн нэр дэвшигчид тэргүүлж байна

uuganaa90

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

uuganaa90

Топ модель С.Ариунбилэгийн экс, “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга нэр дэвшиж байна

uuganaa90

С.Цэнгүүний компани төрөөс тендер авч, “ковид-19”-ийн вакцины сурталчилгааг 20 саяар хийж байжээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!