Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ховд аймагт COVID-19-ийн нэг тохиолдол батлагдсанаар Улаанбаатараас халдвар зөөвөрлөгдсөн аймгийн тоо 15 боллоо

COVID-19-ийн халдвар тархсан аймгийн тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж, нийт 15 аймагт коронавирусийн халдвар тархлаа.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд нэг тохиолдол бүртгэгдсэн.

Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгээд энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтад байсан юм байна. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгчээ.

Ийнхүү Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдсөн аймаг нэгээр нэмэгдлээ. УОК гуравдугаар сарын 1-нээс нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээс хойш коронавирусийн халдвар аймгуудад тархаж, өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдвар 15 аймагт батлагдаад байна.

Хэдийгээр УОК Улаанбаатараас аймгууд руу гарах хөдөлгөөнийг хаасан ч аймгуудад нэгэнт гарсан халдварын тоо өдрөөс өдөрт дотооддоо нэмэгдсээр байгаа юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!