Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал цахимаар болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн батлах тухай хэлэлцсэн бөгөөд журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Журмын гол зорилго нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, тухайн нутаг дэвсгэрт хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж, хог хаягдлын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулахад оршиж буй юм.

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 88 хороонд хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллаж байгаа юм. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 43, Баянгол дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 20 байцаагч ажиллаж байна. Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарын жилийн цалинд 595 сая төгрөг зарцуулдаг.

 

Хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хууль, тогтоомжийг сурталчлах үүрэгтэй ч тэр бүр сургалтад хамрагддаггүй байна. Тиймээс иргэдэд хог хаягдлын талаар хангалттай ойлголт өгч чаддаггүй гэж байлаа. Мөн нийслэлийн дүүргүүдэд олон нийтийн байцаагч жигд ажилладаггүй учраас энэ ажил төдийлөн үр дүнтэй болохгүй байгаа аж. Түүнчлэн дүрэмт хувцас, ажлын үнэмлэх  байхгүй тул тавьсан шаардлагыг иргэд хүлээж авдаггүй, цалин урамшуулал бага учраас  тогтвортой  ажилладаггүй зэрэг асуудал үүсдэг байна.

 

Тиймээс журмыг сайжруулж, Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажил үүргийг тодорхой болгож, өвөл, зуны дүрэмт хувцас, ажлын үнэмлэх, цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэх, бусад хууль, тогтоомжтой нийцүүлж журмын төсөл боловсруулсан гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэлсэн бөгөөд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаад журам гаргахаар болов.

 

Урамшуулал олгох журмын төслийг буцаав

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар мөн Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлсэн болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

 

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн болон кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.

 

Тухайлбал, өдөр тутмын амьдрал, үйлдвэрлэл, үйлчилгээндээ байгаль орчинд ээлтэй хаягдалгүй технологи нэвтрүүлсэн, хог хаягдлаа эх үүсвэр дээр багасгасан, үйлчилгээний хураамжийг тогтмол төлдөг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад кредит онооны системээр дамжуулан эдийн засгийн урамшуулал олгох юм. Харин хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мөнгөн урамшуулал олгох аж.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг дарга дээрх журмын төслийг бусад хууль, тогтоомжтой уялдуулж, илүү сайжруулах, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, боловсронгуй болгож, дараагийн хуралд танилцуулахыг үүрэг болголоо.

 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!