Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хойд эцэг нь долоон сартай хүүхдийнхээ хөлийг хугартал цохиж, хүнд гэмтэл учруулжээ

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2021 оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн.

Иргэн Н жил гаруйн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байсан бөгөөд тэрбээр цагдаагийн 102 дугаарын утас руу залган тусламж хүсжээ. Дуудлагын дагуу цагдаагаас ирж, хойд эцгийнхээ зодуурын золиос болсон хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Хүүхдийг энэ сарын 25-нд цагдаагийн байгууллагаас ГССҮТ-д авчирсан бөгөөд хөл нь хугарсан, толгой доргилттой хүнд гэмтэлтэй байсан учир хэвтүүлэн эмчилжээ.

Хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирж буй хүүхдийн тоо энэ жил өмнөх жилээс хоёр дахин буурсан. 2021 он гарсаар 40 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмтэж эмнэлэгт ирсэн ч удаан хугацаанд хүчирхийлэлд байсны улмаас илүү хүнд гэмтэл аваад ирж байна.

Сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн. Хүүхдүүд хүнд гэмтэл аваад ирж байна” хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!