Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хотын захиргааны шинэ байранд Ерөнхийлөгчийн ОХИН “байрлана”

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын захиргааг Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт шинэ цогцолбор барих ажлыг 2018 онд эхлүүлсэн билээ. Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ байр нийт гурван блокоос бүрдэх бөгөөд уг цогцолборт 97 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт орж байгаа юм.

Өнгөрөгч 2020 оны тавдугаар сард буюу одоогоос нэг жилийн өмнө тус цогцолборын “А” блокын барилгын ажлын гүйцэтгэл 90 хувьтай явж байсан бол одоо энэ блок ашиглалтад орсон байна. Гэвч тус блокод Хотын захиргаа бус гарааны бизнес эрхлэгчдийг оруулахаар болжээ.

Эдгээр гарааны бизнес эрхлэгчдийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намууны ТББ багтаж байгаа ба тэрбээр хотын захиргааны байранд 1000 мк.в талбайд үйл ажиллагаа явуулахаар болжээ.

Тодруулбал, “Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл” ТББ-аас дээрх талбайд өндөр технологи, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн “Монгол, Солонгосын хамтарсан гарааны бизнесийг дэмжих төв” байгуулахаар болоод байгаа аж.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!