Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хот дотор аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль эхэллээ

НОБГ-ын  нийслэлийн Аврах анги-105-аас зохион байгуулж байгаа “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд эхэллээ.

Алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, газар орон дээр бодит байдалд тулгуурлан дадлага олгож алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус дадлага сургуульд 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх тус дадлага сургуулиар  өндрөөс аврах ажиллагаа, нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн  хайх арга, нэрвэгдэгсдийг эрэлч нохойгоор эрэн хайх ажиллагаа, нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах дадлага хийнэ.

Мөн нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагаа, цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа, химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа, авто тээврийн хэрэгслийн ослын үед аврах ажиллагаа зохион байгуулах, давчуу орон зайд хөдөлгөөн үйлдэж аврах ажиллагаа зохион байгуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, нэрвэгдэгсдийг тээвэрлэх аргууд зэрэг сэдвийн хүрээнд дадлага сургууль явагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!