Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хот хоорондын автобус 40-өөс илүү зорчигч тээвэрлэхгүй байхаар журамлажээ

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг өчигдөр шинэчлэн баталжээ.

Тус журмын дагуу тавдугаар сарын 22-ны өдрөөс хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн тасалбарыг цахимаар худалдаалах нөхцлийг бүрдүүлж, цахимаар худалдаалах боломжгүй бол халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан байна.

Мөн хот хоорондын автобус 40-өөс илүү зорчигч тээвэрлэхгүй бөгөөд биеийн халуун 37.1 хэмээс дээш бол эсвэл халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчийг тээвэрлэхгүй гэжээ.

Түүнчлэн зорчигчдыг тасалбарт бичигдсэн суудалд суух, суудал солихгүй, зайлшгүйгээс бусад тохиолдолд суудлаас босохгүй байх, амны хаалт тогтмол зүүх, бусад зорчигчтой харьцахгүй байхаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, хяналт тавих юм.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!