Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хоёр иргэн нууц замаар автомашинтайгаа цасанд боогдож, явган явж байгаад нас барчээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн “Гозгор цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 04.25-ны өдрийн 11:00 цагийн орчим Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явсан хоёр хүн сураггүй болжээ.

Иргэн Г /40 настай, эрэгтэй/, Б/21 настай, эрэгтэй/ нар байсан бөгөөд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нас барсан байдалтай олджээ.

Тодруулбал, 04.26-ны өдрийн 10:29 цагт Чандмань сумын хоёрдугаар багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газраас цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.

Тус сумын Засаг Дарга Ч.Эрдэнэ-Очир “Талийгаачид Чандмань сумаас Эрдэнэ сум руу хувийн ажлаар машинтай гарсан юм билээ. Тухайн өдөр цаг агаарын байдал муу, шуургатай байсан учир сумын онцгой байдлын газраас гаргаагүй юм билээ. Улмаар иргэд нууц замаар автомашинтайгаа хөдлөөд удалгүй цасанд боогдож, явган явж байгаад ийм харамсалтай хэрэг гарсан байсан. Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг байцаалт авсан. Талийгаач иргэд манай суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. ЗДТГ-т ажилладаггүй. Ийм ташаа мэдээлэл яваад байх шиг. Цагдаагийн байгууллагаас холбогдсон байсан. Талийгаач Г нь суманд жолооч хийдэг байсан. Харин Б хувиараа хөдөлдөр эрхэлдэг байсан. Ийм хэрэг гарсанд харамсаж байна” хэмээжээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!