Амьдрал Мэдээ

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас саатууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс шалгаж эхэлжээ.

Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр өчигдөр саатуулсан байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Б.Нямдаваагийн ажлын өрөөнд өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн гэнэ.

Мөн түүний гэрт ч нэгжлэг хийсэн ажээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгохдоо бусдаас онц их хэмжээний авлига авсан нь гүйцэтгэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон гэдгийг онцолж байлаа.

АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт түүнийг Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулах хүсэлт хүргүүлсэн байна. Прокурорын байгууллага хүсэлтийг хүлээж авсан гэх мэдээллийг албаны эх сурвалж хэллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!