АН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өрсөлдөх гэж байна. Дээд шүүх бүртгэх эсэх нь дараагийн асуудал юм. Харин Үндэсний хэмжээний АН-ын хувьд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нартай эн тэнцүү ярих хэмжээнийн лидер л хэрэгтэй. Ерөнхийдөө бол барилдаанч, тууштай удирдагч чухал. Намаа аваад явчих хэмжээний, гишүүдийнхээ итгэл даасан хүнд тамгаа өгөх хүсэл АН-ын гишүүд, дэмжигчдэд буй. Хэнийг дэмжих нь АН-ын дотоод асуудал ч гэлээ, хүчтэй сөрөг хүчин байлгах чанартай удирдагч чухал билээ.