Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглоно

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхтэй холбоотой багц асуудлыг хэлэлцлээ. Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгалаа. Хүүхдийн паркийн хашаанд зориулалтын бусаар баригдсан бүтээн байгуулалтууд байдаг. Цаашид хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглолоо.

Найрамдал олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Уг зуслан нь 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийг байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа.

Тиймээс уг зусланд бүрэн засвар хийж, цаашид тухайн газарт нэмж газар олгохгүй байх чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг өглөө. Найрамдал-2 зусланг байгуулах ажлыг үргэлжлүүлэн судлаж, одоогоор зураг төслийн ажил хийгдсэн. Өмнө нь Хөвсгөл аймагт Найрамдал-2 зусланг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт тусгахыг мөн үүрэг өгсөн.

Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороонд байрладаг, Жуковын талбайд ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж,  нийтийн эдэлбэр газар болгон тохижуулах Нийслэлийн Засаг даргад даалгалаа.

Улаанбаатар дахь амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор хоёрдугаар төрх буюу Хүрээ амаржих газар, Эх нялхаст бүрэн засвар хийхээр боллоо.

Хүүхэд залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Дахин байгуулахдаа СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийднэ” гэлээ.

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!