Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Хүүхдүүдэд ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийнэ”

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдыг вакцинд хамруулах боломжтой эсэхийг ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр тодрууллаа.

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан “18 нас хүрсэн төгсөх ангийн сурагчид вакцинд хамрагдаж байгаа. Судалгаа хийж үзэхэд 17 настай 40 мянга, 16 настай мөн 40 мянга гаруй хүүхэд байна. Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудлыг нухацтай судалж үзээд ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийнэ.

Хөл хорионы дэглэм суларч байгаатай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байхыг иргэдэдээ уриалж байна. Вакцин хийлгэсэн гээд тайвширч болохгүй. Хуурамч тайвшралаас үүдэлтэйгээр халдварын маш том давалгаа гарах магадлалтай. Өнөөдрөөс эхлээд хоёр сарын хугацаанд үргэлжлүүлэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж чадвал ажил амьдралын дэглэмээ хэвийн байдалд шилжүүлэх боломж байгаа” гэдгийг хэллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!