Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ Шар мэдээ

Хүүхэд, Залуучуудын театрын дарга Бооёо хүүхдүүдэд зориулсан ажлаа эхлүүлсэн үү?

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордны барилгыг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр Соёлын яаман дээр улсын Хүүхэд залуучуудын театр гэдэг албан ёсны нэршлээ авсан.

Харин шинэ театрын даргаар “Шинэ үе” продакшны захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболдыг томилсон юм.

Улсын театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 110 уран бүтээлч, ажилтан ажиллахаар төлөвлөгдсөн. Тиймдээ ч “Шинэ үе”-ийн арми тэр чигтээ тийшээ орсон. Театрт үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн Улсын төсөвт тусгаж байна.

Өмнө нь энэ театрын тухай Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнгээс тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд анх Соёлын ордон барих төсөл байсныг улсын Хүүхэд, залуучуудын театр болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Барилгын хувьд ч том багтаамжтай. Шинэ Хүүхэд залуучуудын театр мэргэжлийн жүжгүүдийг тавьдаг, дэргэдээ студи, номын сантай, олон талт урлагийн үйл ажиллагаа явуулдаг байх болно. Урлагийг алслагдсан дүүргийн иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс Сонгинохайрхан дүүрэгт байгуулахаар болсон. Ихэнх театрууд хотын төвд байрладаг шүү дээ. Урлагийн боловсролоор нийгмийг гэрэлтүүлж, соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой” гэдгийг хэлж байв.

Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд “Хүүхдийн төв театр” нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. Гэвч 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр найруулагч И.Нямгаваад хувьчилсан байна. Улмаар театрын үйл ажиллагаа зогсч, өдийг хүртэл хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болсон.

Монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох олон гайхалтай уран бүтээлчид тус театрт ажиллаж байсан бөгөөд найруулагчдаар Ө.Рэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар зэрэг урлагийн гавъяатууд ажиллаж байжээ.

Мөн Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100 гаруй уран бүтээлч театрт бүтээлээ туурвиж, Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт олон гайхалтай дэлхийн сонгодог зохиолууд болон Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан түүхтэй.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!