Өнөөдрийн 10 цагийн байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид нийт 315 сорьцонд PCR шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр 2 хүнээс халдвар илэрсэн байна. Ийнхүү аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 36 боллоо.
Иймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гаралгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.