Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө 4.2 болон 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 00:42 цагт 5.1 магнитудын хүчтэй, 03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон тухай ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад “Сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй” хэмээн мэдэгдсэн гэж Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.

2021 он гарсаар Хөвсгөл аймагт анх нэгдүгээр сарын 12-ны өдөр 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн.

Түүнээс хойш удаа дараа тус аймагт давтан газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээд буй билээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!