Амьдрал Мэдээ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН КОРОНАВИРҮСИЙН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 10 БОЛЛОО

ХӨВСГӨЛ АЙМАГТ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ОЙРЫН БОЛОН ДАМ ХАВЬТЛУУД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС СОРЬЦ АВЧ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРҮҮЛЭХ PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАН АЖИЛЛАЛАА.
Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 375 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Мөрөн болон бусад сумдаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцонд эерэг тохиолдол бүртгэгдээгүй. Цэцэрлэг сумын ойрын хавьтлуудаас 58 сорьц шинжилсний 3-д нь коронавирусийн халдвар илэрснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 10 боллоо.
ЭМГ болон ЗӨСТ-өөс хамтарсан баг ажиллаж Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоож бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгаа үргэлжлэн хийгдэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭМГ

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!