Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМАНД БААВГАЙ МАЛРУУ ДАЙРЧЭЭ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд баавгай бэлчээр яваа үхэр лүү дайрсан байна. Энэ үед малчин нь зугтааж амжсан бөгөөд  үхэрнээс нь 2 бяруу олдохгүй байгаа гэнэ.  Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт  баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул  хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна.  Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг  Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна.

Баавгай тайгад амьдардаг, ил гарч хүн амьтанд харагдах нь ховор байдаг. Гэвч  дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг гэнэ.  Самар,  жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж амьтан хүнд халдах тохиолдол хүртэл гарч байжээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!