Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Хөвсгөл аймгийн ЭМ-ийн салбар Б.Баасандорж эмчийн эмчилгээний зардалд 10сая төгрөг хандивлажээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд гарсан короновирусын хүний өвчлөлийн голомтод ажил үүргээ гүйцэтгэж яваад хүндээр өвдсөн Б.Баасандорж эмчийн зүрхний мэс заслын хагалгаанд зарцуулагдах хандивын мөнгө сайхан сэтгэлт эрүүл мэндийн салбарын 1421 ажилтан, албан хаагч та бүхний минь тусламж дэмжлэгээр гүйцсэн тул хандивын 10383000 мянган төгрөгийг Б.Баасандорж эмчийн дансанд шилжүүлсэн болно.
Хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 23 сум, 5 өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангийн нийт хамт олон та бүхэндээ гүн талархал дэвшүүлж байна. Халдвар судлагч эмч Б.Баасандорж эмчдээ болон гэр бүлд нь эрүүл энхийг хүсэн ерөөж байна.
Та нартаа эрүүл энх, ажил, амьдралд нь амжилт хүсч, сайн үйлс бүхэн тань дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагч нар минь өөрсдийн эрүүл мэндийн төлөө цаг гаргаж урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдаж байхыг зөвлөж байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!