Uncategorized Амьдрал Мэдээ Улс төр

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ“ХҮҮХДЭЭС ХҮҮХДЭД” ТӨСӨЛ ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖЛЭЭ

“Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн
багш, сайн дурын сурагчдыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр
бэлтгэн, чадавхжуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжил,
оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдээс хүүхдэд” бичил төсөл 2022 оны 11-
р сараас эхлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын сургууль, цэцэрлэгүүдэд
хэрэгжин өнөөдөр хаалтаа хийлээ.

Төслийн хүрээнд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 22 сайн
дурын хүүхдийг бэлтгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэрээр айлчлан,
хөгжлийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тархины саажилт,
даун, аутизм, оюуны бэрхшээлтэй зэрэг 20 хүүхдэд гэр айлчлалаар нийт 460
удаагийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн төслийн зорилтот сургууль, цэцэрлэгүүдийн хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдтэй ажилладаг багш нарт мэргэжлийн зочин багшаар дамжуулан арга зүйн
дэмжлэг үзүүлжээ.

Хаалтын ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр “Хүүхдээс
хүүхдэд” бичил төсөл нь аймаг орон нутагт төдийгүй улсад сайн жишиг болж
байгааг дурдан, төслийн санаачлагчид болон төсөлд оролцсон сайн дурын
сурагчдад талархал илэрхийлэв. Цаашлаад тухайн төслийг орон нутагтаа
нутагшуулан, үргэлжлүүлэх саналтай буйгаа хэлж, удирдлагуудын зүгээс бодлого
болон санхүүжилтээр дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахад бэлэн байгаагаа
илэрхийлсэн юм.

Тус төслийн багийн ахлагчаар “Дүүрэн бэлэг” хүүхдийн боловсрол, хөгжилд
үйлчлэх төв НҮБТТ-ын гүйцэтгэх захирал Б.Гэрэлсүрэн, гишүүнээр аймгийн
Боловсрол, шинжлэх ухааны газрын хүүхдийн хөгжил хамгаалал, тэгш хамруулан
сургаа боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэг, Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн эцэг эхийн холбоо ТББ-ын тэргүүн Ц.Батсайхан нар ажиллажээ. Мөн
Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслийн Дундговь аймгийн зохицуулагч
Э.Мөнхжаргал хамтран ажилласан аж.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!