Зөвлөгөө Мэдээ

Хөлрөлт арилгах шилдэг аргууд

Урин дулаан цаг ирж нимгэн хувцасаа өмсөөд гадуур зугаалмаар л байна уу? Хөл тань хөлөрч гутал, оймсноос эвгүй үнэр гарч байна уу? Суга хэт их хөлөрснөөс болж эвгүй үнэртэн, хүмүүс таниас зайгаа барьж бай шиг санагддаг уу? Хөлрөлтийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа юм биш биз. Тэгвэл бидний бэлтгэсэн хөлрөлтийг багасгах, эмчлэх гэрийн нөхцөлд хийж болох аргуудад анхаарлаа хандуулна уу? Эдгээр нь зөвхөн хөлрөлтийг бууруулаад зогсохгүй эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй байна.

1. Алимны цуу
Алимны цуу нь таны суга, гар, хөл зэргийг хөлрөхөөс сэргийлж, эвгүй үнэр гарах эрсдлийг бууруулж өгдөг. Халуун шүршүүрт орсны дараа алимны цууг хөвөнд шингээн, хөлрөлт ихтэй хэсгүүдээ сайтар арчиж хэвшээрэй. Хэрэв та тогтмол алимны цуугаар асуудалтай хэсгээ арчих аваас мэдэгдэхүйц үр дүн гарах аж.. Түүнчлэн харласан арьс цагаарч, булбарай зөөлөн болдог.

2. Эрдэнэшишийн цардуул
Тус бүтээгдэхүүн нь шингээх чадвар сайтай байдаг бөгөөд усанд орж бие зөөлөрсний дараа суга болон биеийн бусад хөлрөмтгий хэсэгт эрдэнэшишийн цардуулыг түрхэх хэрэгтэй. Энэ нь арьсны цаана үлдсэн илүүдэл хөлсийг шингээж авахаас гадна нэг ёсондоо байгалийн гаралтай хөлс дарагч хэмээн ойлгож болно. Хэрэв танд эрдэнэшишийн цардуул байхгүй бол хүнсний содыг орлуулан ашиглаж болох аж.

3. Нимбэгний шүүс
Нимбэгний шүүс нь хөлрөлтийг багасгаж, эвгүй үнэр дарах шидтэй юм. Та нэг ширхэг нимбэгний шүүсийг 1 халбага хүнсний содатай хольж, хөлөрдөг хэсгүүддээ түрхэж өгөөрэй. Үүнийгээ 10 минут байлгасны дараа бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Та өдөрт нэг удаа тус аргыг хэрэглэхээс гадна усанд орохдоо хоёр бүтэн нимбэгний шүүс шахаж, усандаа уусгаж, орвол тохиромжтой.

4. Усанд орох
Хөлрөлт ихтэй хүмүүсийн хувьд өдөрт ганц бус 2 удаа шүршүүрт орох хэрэгтэй. Ингэхдээ үнэр дарагчтай саван ашиглах ёстой бөгөөд энэ нь эвгүй үнэр гаргагч бактерийг үндсээр нь устгадаг байна. Мөн гадуур явахдаа үргэлж нойтон салфетка авч яваарай. Хэрэв таны суга, гар зэрэг тань хөлрөөд байвал түргэн арга хэмжээ авахад тус болох юм.

5. Улаан лооль
Өдөр тутамдаа улаан лоолийн шүүсийг ууж хэрэглэх нь биеийн хэт дулааныг бууруулж, цаашлаад хөлрөлтийг багасгадаг. Үүнээс гадна та улаан лоолийн шүүсээр хөлрөлт ихтэй хэсгүүдээ арчиж өгөх хэрэгтэй. Ингэснээр хэдхэн хоногийн дараа гэхэд таны асуудал шийдэгдэж, олны дунд нүүр бардам явахад тус болох аж.

6. Нүүрсэн эм
Нүүрсэн эм нь олон гайхалтай ач тустай болохыг бид сайн мэдэх билээ. Харин үүнийг ашиглан та хөлрөлтөөс сэргийлэх боложтой аж. Ингэхдээ өглөө цайгаа уухаас өмнө нэг ширхэг нүүрсэн эмийг аяга бүлээн усаар даруулж уугаарай. Энэ нь хөлрөлтийн эх үүсвэрийг ор мөргүй арилгаж, таныг санаа зовох зүйлгүй болгох юм.

7. Ядаргаа тайлах цай
Нимбэг, гааны навч, ногоон гоньдны үр зэргийг нийлүүлэн буцалсан усанд хийж ууна. Үүнийг унтахынхаа өмнө уувал тайван амардаг. Шөнийн бүтэн нойр нь хөлрөлтийг бууруулдаг аж. Мөн та цаг ямагт ус ууж байх хэрэгтэй бөгөөд энэ нь мэдэгдэхүйц үр дүнг өгдөг байна.

8. Хүүхдийн цацлага
Хүүхдийн цацлагыг та өдөр тутамдаа ахуйн нөхцөлд ашиглах боломжтой. Та хэт их хөлрөлттэй хэсгүүддээ хүүхдийн цацлага цацаж 20-30 минут байлгах хэрэгтэй юм. Энэ нь таны хөлсийг хатааж, элдэв асуудлаас сэргийлэх шидтэй аж.

9. Халуун ногоотой хүнснээс татгалз
Халуун ногоотой амтлагч, халуун чинжүү, түүнчлэн сонгино, сармис зэрэг хурц үнэр амттай хүнс хэрэглэх нь хөлрөлтийг улам ихэсгэж, хөлсийг үнэртэй болгодог муу талтай. Иймд аль болох давс, болон сул чанартай хоол хүнсийг хэрэглэж байвал зохимжтой.

10. Яншуй

Энэхүү сэнгэнэсэн сайхан амттай ургамлыг хоол хүнсэндээ байнга хэрэглэж заншаарай. Түүхийгээр нь ч зажилаад идэж болно. Хоолны хачир болгон хэрэглэ. Бүлээн усанд хийж цай болгон хандлан ууж болно. Энэ нь хөлрөлтийг дотроос нь эмчлэх болно.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!