Хөл хориог сунгах асуудал олны анхааралд байна. ЭМЯ хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлсэн тухай өчигдөр мэдээлсэн. Харин энэ саналыг хэлэлцсэн үгүй нь тодорхой бус байгаа юм.
Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Мэргэжлийн байгуулагуудаас хөл хориог 7-14 хоног сунгах хүсэлт гаргасан. УОК өчигдрийн байдлаар хуралдаагүй. ЭМЯ болон холбогдох байгуулагуудын саналыг УОК, Засгийн газар хэлэлцэж, хөл хориог хэд хоногоор сунгахыг шийднэ. Эцсийн шийдвэр гараагүй байна” гэв.