Амьдрал Мэдээ

Х.Болорчулуун: Би Ц.Нямдорж сайдын биед гэмтэл учруулаагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд маргалдаж, зодоон хийсэн тухай мэдээлэл тархаад байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан гэх мэдээлэл байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарласан бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун түүнийг “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог, Оюутолгойн гэрээг өөрчлөхийг эсэргүүцдэг” хэмээн шүүмжилснээр  маргаан дэгджээ.

Уг хэрэг явдлын талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би Ц.Нямдорж сайдтай маргасан нь үнэн. Бид хоёр хүчтэй маргасан. Намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилсан. Гэхдээ би Ц.Нямдорж сайдын биед гэмтэл учруулаагүй” хэмээн тайлбар хийлээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!