2021 оны 05 дугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэй хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, бичлэг хийн олон нийтэд түгээсэн байдаг.
Тэгвэл уг хэргийг тодруулахад, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: “Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг С гэгч нь 2021 оны 05 дугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 15.2д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон” гэх мэдээллийг өглөө.