Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Экологийн цагдаагийн албанд иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашин болон шаардлагатай техник хэрэгслийг гардууллаа.
![](http://www.citycouncil.mn/userfiles/files/XMT_5325.jpg)
Нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “НГХУСАЗСЗ-өөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор цагдаагийн байгууллагууд болон НОБГ, НМХГ-т явуулын ажлын байр, ариутгалын хаалга, бүрэн тоноглосон автомашин, нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гэмт хэрэг илрүүлэх, эрэн сурвалжлах, цогцос таниулах папилон-7 төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр ажиллаж байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн алба хаагчдын хийх ажил биш юм. Үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал” гэдгийг онцоллоо.
![](http://www.citycouncil.mn/userfiles/files/205089787_516222523058534_752069974976111131_n.jpg)
Арга хэмжээний төгсгөлд ХЗДХ-ийн сайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар “Цагдаагийн байгууллагын парк шинэчлэлийг салбар яам дангаараа бүрэн шийдэх эдийн засгийн боломжгүй. НХГУСАЗЗ-өөс сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагуудын техник хэрэгсэл, автомашины асуудлыг шийдэж өгч байна. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оруулж буй бодит дэмжлэг, нийслэлийн ИТХ, НГХУСАЗЗ-д талархал илэрхийлье” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ