Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Цаг агаартай холбоотойгоор хаврын тариалалт өмнөх жилүүдээс хойшилжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өглөө.

Тавдугаар сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд 77 мянган га-д үр тариа, үүнээс 75.9 мянган га-д улаанбуудай, 2.3 мянган га-д төмс, 1 мянган га-д хүнсний ногоо, 0.1 мянган га-д малын тэжээл, 1.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 82.4  мянган га-д тариалалт хийжээ.

ХХААХҮЯ

Ковид-19 цар тахлын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм, 4, 5 дугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотойгоор хаврын тариалалтын ажил урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж тариалангийн үндсэн бүс нутгуудаар лууван, сармисны тариалалт 5-р сарын 3-наас, улаанбуудайн тариалалт 5-р сарын 10-наас эхлээд байна.

Тариалалтад шаардлагатай буудайн үрийг бүрэн бүрдүүлжээ

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд дотоодоосоо 47.4 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 10 мянган тонн үр нийлүүлснээр тариалалтад шаардагдах буудайн үрийг бүрэн бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар тариалалтад зориулан хүсэлт гаргасан 284 иргэн, аж ахуйн нэгжид 9.7 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгоод байна.

Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлж ногоочдод олгож байна

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 574.7 сая төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 16.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авсан. Мөн 1.35 тэрбум төгрөгөөр 160 тонн төл сонгинын үр худалдан авах ажиллагааны шатанд явагдаж байгаа бөгөөд хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Санал болгох

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

uuganaa90

ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖ ХӨЛЖЖЭЭ

uuganaa90

Г.Сайханбаярын ухуулагч хүн алсан бол Ч.Хүрэлбаатарын штабынхан бусдын эд зүйлийг булаажээ

uuganaa90

“Хөгжлийн тав”-аас авилгатай нэр холбогдож байсан нь Н.Хүрэлбаатар

uuganaa90

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!