Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЦАГ АГААР Хөвсгөлд 20 см зузаан цас оржээ

Хөвсгөл аймагт, тэр тусмаа хойд тайгад энэ сарын 21-нээс эхлэн цас орсоор байна. Нойтон цас 26-ныг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй баайна.

Цасны зузаан: Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ны 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Хөвсгөлийн нутаг, Баян-Өлгийн баруун өмнөд, Увс, Завханы өмнөд, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүлтэй болжээ.

Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Улаан-Уулд 20 см, Хатгалд 19 см зузаан цас орсон аж.  Түүнчлэн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөрт 16 см, Баянзүрхэд 14.0 см, Хөвсгөлийн Жаргалант, Архангайн Хангай сумуудад 11-12 см, Хөвсгөлийн Тосонцэнгэл, Галт, Архангайн Тариатад 10 см, Баян-Өлгийн Даян, Булганы Баян-Агт, Сэлэнгийн Ерөөд 9 см, бусад сумдын нутгаар 1-7 см зузаан цастай байгаа ажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээгээр энэ ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 25-нд Улаанбаатар болон ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна.

Өнгөрсөн хоногт Завхан, Хөвсгөл,  Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Увсын бөруун, Ховдын зүүн хэсгээр 0.0-11.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэр, Жаргалант, Галт, Тосонцэнгэл, Завханы Цагаанхайрханд 10.0-11.0 мм, Завханы Улиастай, Алдархаан, Их-Уул, Архангайн Жаргалант, Хангай, Булганы Баян-Агт, Дарханд 7.0-8.0мм, бусад нутгаар 0.0-6.3 мм  бороо, нойтон цас оржээ.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!