Мэдээ Улс төр

Цай Вэньруй: Монгол орон, зочломтгой ард түмэн, тусархуу найз нөхөд надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Хэзээ ч мартахгүй

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, өнөөдөр нутаг буцаж байгаа юм байна.

Тэрбээр энэ тухай “Нутаг бүрмөсөн буцлаа. 30 гаруй жил монгол оронтой холбогдож суралцаж ажиллаж амьдарсан. Энэ сайхан орон, зочломтгой ард түмэн, тусархуу найз нөхөд надад мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бүхнийг хэзээ ч мартахгүй, үүрд дурсана. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Цай Вэньруй нь 2020 оны нэгдүгээр сарын 30-нд Монгол Улсад Элчин сайдаар ажиллахаар Улаанбаатар хотод ирж байсан юм.

Өмнө нь 1986-1988 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
1989-1992 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
1992-1993 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
1996-2000 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байжээ.

Санал болгох

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Жижигхэн хүний жингүйдсэн хариултууд

uuganaa90

100 жилийн дараа газар эзэмших гэрээг хэн цуцлах юм бэ?

uuganaa90

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Н.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарын хэргийг сугалж, үндэслэлгүй шалтгаанаар цагаатгалаа

uuganaa90

Д.Пүрэвсүрэнгийн нөхөр анх удаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!