Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Цар тахлын голомтод ажиллаж байх үедээ хүндээр өвдсөн эмч Б.Баасандоржид туслах хандивын аяныг эхлүүллээ

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж цар тахлын голомтод ажиллаж байх үедээ хүндээр өвджээ. Түүний эмчилгээнд шаардагдах мөнгийг цуглуулахаар хандивын аяныг эхлүүлээд байгаа тухай ХӨСҮТ-ийн хуудсанд мэдээлснийг хүргэж байна.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд гуравдугаар сарын 15-нд короновируст халдвар батлагдсан тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш тус суманд голомтын тандалт судалгаа хийх, эрсдэлийг үнэлэх, хавьтлуудыг тогтоох, шинжилгээнд сорьц авах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлыг удирдан зохион байгуулж дуудлагын баг удирдан 14 хоногийн турш ажилласны үр дүнд голомт хумигдаж халдвар тархах эрсдэлийг бууруулж чадсан билээ.

Мөн 2020 оны арваннэгдүгээр сард Дархан-Уул аймагт бүртгэгдсэн халдварын голомтод ажиллаж, голомтыг бүрэн таслан зогсооход багаа удирдан ажилласан чадварлаг тархвар судлагч билээ.

Гэвч гуравдугаар сарын 28-ны өдөр Цэцэрлэг суманд ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт зүрхний хүнд хэлбэрийн өвчнөөр өвдөж Цэцэрлэг сумын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад яаралтайгаар Улаанбаатар хотын Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хүргэгдээд байна.

Эмч нарын зөвлөгөөнөөр зүрхний ховор тохиолдох марфаны хам шинж /зүрхний гол судасны хэвлийн ханын урагдалт/ гэсэн оношоор яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон ба хагалгааны төлбөр 100,000,000 төгрөгийн өртөгтэй боловч эрүүл мэндийн даатгалаар 90% төлөгдөж, 10,000,000 төгрөгийг өөрөөсөө төлөх болоод байна.

Б.Баасандорж эмч эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь ой ч хүрээгүй залуу гэр бүл юм.

Дэлхий нийтийг доргиосон энэ аюулт цар тахлын эрсдэлтэй хүнд нөхцөлд өвчлөлийн голомтод өөрийн эрүүл мэндийг үл хайхран өдөр шөнөгүй ажиллаж байгаад эрүүл мэнд, амь нас нь эрсдэлтэй байдалд хүрсэнд ажлын хамт олон бид үнэхээр харамсаж байна.

Иймд хамт ажиллаж байсан хамт олон, найз нөхөд, мэргэжил нэгт нөхдөөс нь Б.Баасандорж эмчид хандивын гараа сунгаж, сэтгэлийн тэнхээ өгөөрэй гэж хүсэж, уриалж байна.

Хандивын данс: ХААН банк 5890901672 Б.Баасандорж

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн хамт олон

Санал болгох

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

uuganaa90

ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖ ХӨЛЖЖЭЭ

uuganaa90

Г.Сайханбаярын ухуулагч хүн алсан бол Ч.Хүрэлбаатарын штабынхан бусдын эд зүйлийг булаажээ

uuganaa90

“Хөгжлийн тав”-аас авилгатай нэр холбогдож байсан нь Н.Хүрэлбаатар

uuganaa90

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!