Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Цар тахлын” хуулийг сунгах эсэхийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг (Засгийн газар өргөн мэдүүлсэн) хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Цар тахал 223 орныг хамарч, 180,8 сая хүн өвчилж,  3,8 сая хүн нас барж, 167,7 хүн эмчлэгдээд байна.

Харин Монгол Улсад 100263 хүн өвчилсөн ба 554 нь зөөвөрлөгдөж ирсэн. Үүнээс 99709 иргэн эдгэрсэн бол харамсалтай нь 479 иргэн нас бараад байна. Өнгөрсөн хугацаанд таван удаагийн хөл хорио тогтоож, хоёр удаа хугацаа сунгасан байна.

Байнгын ажиллагаатай 14 боомт ажиллаж байна. Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Эм оношлуурын нөөц, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүрдүүлэлт, ор дэлгэхэд нэгдмэл зардлын хүндрэл үүсч байна.

Энэ жилийн төсөвт Засгийн газрын нөөц сангийн мөнгө 40 тэрбум байхаар батлагдсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар зарцуулах дүн 52,4 тэрбум гараад байна. Цаашид санхүүгийн асуудал үүсэхээр байх тул шинэчлэн оруулж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 1,2 их наяд төгрөгөөр батлагдсан боловч зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 32,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай байгаа тул хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!