Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

ЦЕГ: Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран” сувилалтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлсэн гэж шалгаагүй

Анх “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас тэнд тусгаарлагдаж байсан хүмүүсийн дунд халдвар тархсан тухай нийтэд мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл таржээ.

Ямар үндэслэлээр тухайн иргэнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулсан болохыг ЦЕГ-аас тодруулахад “Тухайн иргэнийг хорио цээрийн дэглэм санаатайгаар зөрчиж, үймээн үүсгэж, бусдыг өдөөн турхирч, тусгаарлах байрны дэглэм зөрчсөн асуудлаар буюу Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм холбогдох бусад журам заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа.

Түүнээс биш “Энхсаран” сувилалтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлсэн гэж шалгаагүй” гэсэн тайлбар өглөө.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!