Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

ЦЕГ-ын дарга Ж.Болд, Дотоодын Цэргийн штабын дарга Р.Чингис тэргүүтэй хурандаа, генералууд Д.Сумъяабазартай сүжрэхийн учир?

Нам дагасан дарга нар ард түмнийхээ өөдөөс буу шагайх зоригтой байдаг

Цэрэг, Цагдаагийн дарга нар нь хүртэл нам дагачихаар Монгол Улсад үнэн гэж үлдсэн үү. Нам дагасан дарга нар намынхаа үүрэг чиглэлээр л үйл ажиллагаагаа явуулна. Ингэж харагдахаар дүр зураглал наадмын зүлэг ногоон дэвжээнээ харагдлаа. ЦЕГ-ын дарга Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис тэргүүтэй цагдаа, цэргийн хурандаа, генералууд бөөндөө Хотын дарга Д.Сумъяабазарын Хүй мандал дахь дэнжид наадаж, бүтэн оройн турш саатлаа. Тэд Хотын даргатай үйл ажиллагаагаараа нягт холбоотой байх нь мэдээж ч гэлээ Д.Сумъябазарын өөрийнх нь мэдэлд байх тэрхүү Хүй долоон худагийн дэнжид дүүрэг, дүүргүүдийн намын сурталчилгаа, уулгалт идэлт ерөнхийдөө болж байсан. Тэр үед цагдаа, цэргийн дарга нар давхацаж тэнд саатан, 11-ний үдшийн турш уулзалт хийсэн нь онцгой содон харагдаж байсныг нуух юун.
Уг нь Монгол Улсын Ерөнхий командлагч нь У.Хүрэлсүх. Түүний урилга дор хүрэлцэн очиж, ажлын цагаар уулзалт хийж байсан бол тэр нэг их содон зүйл биш. Гэтэл Хотын даргын хүрээлэлд өнөөх хэдэн цагдаа, цэргийн дарга нар үүрэг аван хүрэлцэн очиж, баяр наадмаа тэмдэглэж, бүх дүүргүүдийн намуудтай давхацсан нь хачин жигтэй биш гэж үү.
Цагдаа, цэргийн дарга нар нам дагавал улс орон мөхдөг, сүйддэг түүх 7 сарын 1-ний үйл явдлаар хязгаарлагдахгүй. Нам дагасан шийдвэрээс болж цагдаа, цэргийн удирдлагууд ард түмнийхээ өөдөөс буу шагайсныг мартаж болохгүй. Харамсалтай түүх халуунаараа байхад Д.Сумъябазарын дуудлагаар Хүй мандалд зочилж явсан нь эмгэнэл.
Р.Чингисийн тухайд Нийслэлийн Засаг даргын орлогч байхдаа 2021 онд Камертон хамтлагийн тоглолт ковидын хязгаарлалт давсан гэдэг асуудлаар ажлаа өгч байсан. Гэвч төд удалгүй дэвшүүлэн зайлуулна гэдэг шиг Дотоодын цэргийн штабын даргаар томилогдсон нь хэзээний Д.Сумъяабазарын халаасны хүн болохыг харуулах мэт. Ямартай ч Хүй долоод Д.Сумъяабазар өөрийн мэдлийн газар дээрээ дүүргүүдийг наадуулж, дүүргүүд нь автобус автобусаар иргэдийг зөөж авч ирэн дайлж цайлж байсан нь сонгуулийн шоу эхэлжээ гэдгийг батлан харуулсан. Гэтэл энэ давхцалтай манай армийн дарга нар саатаж, тухлан явсан нь Монгол Улсын цэргийн бодлого хэдийнэ алдагдсан, нам дагасан дарга нартай болжээ гэдгийг харуулж байна. Нам дагасан дарга нар ард түмнийхээ өөдөөс буу шагайх зоригтой байдаг.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!