Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны найман га талбайд барьж байгаа Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна.

Энэхүү бүтээн байгуулалт улсын төсөв болон хандиваар бүтэж байгаа юм. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын захиалагчаар “Улаанбаатар спорт менежмент” ХК ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын явцыг шалгаж, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Өмнөх жилүүдэд манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол Азийн залуучуудын наадмаар спортын 12 төрлийн 100 гаруй арга хэмжээнд 1,500 орчим тамирчин ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн тухайн спортын төрлийн хяналтын баг, жуулчид зэрэг олон хүн ирэх учир бэлтгэл ажлыг чанарын өндөр түвшинд хангах хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн ерөнхий зохион байгуулалтын газрын захирал Ц.Бат-Энх “Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах төлөвлөгөөг шинэчлэн баталж, Зохион байгуулах хороог байгуулах хэрэгтэй. Тус наадмыг 2023 оны есдүгээр сард найман хоногийн турш зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс чанарын шаардлага хангасан, өндөр түвшний тоног төхөөрөмж хэрэгтэй. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор ашиглалтад орсноор спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэнэ” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

 

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!