Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Цэргийн ангиас зэвсэгтэй зугтсан хоёр цэргийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан.

Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж буй бөгөөд өчигдөр 23:00 цагийн байдлаар олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоож, өглөө дахин эхлүүлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Яг одоогийн байдлаар олоогүй байгаа” хэмээн хэлэв.

Гэхдээ тухайн цэргүүдийн байршлыг тогтоогоод байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Хоёр цэрэг хилээс 15 орчим километр газарт байдаг Алтай сумын нэг иргэний гэрт очоод, боорцог, гамбир болон мотоциклыг нь гуйж аваад явсан бөгөөд

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав: “Цэргийн ангиас цааш 50 орчим километрийн зайд тухайн мотоциклоо орхиод, цааш уулаар орж явсан. Мөрийг нь дэлгэрүүлэн ажиллаж байна” гэв.

 

 

 

 

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!