Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Цэцийн дүгнэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар болов

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарсан юм. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэнээс гадна Үндсэн хуулийн дагуу өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвших эрхгүй гэдгийг тайлбарласан юм.

УИХ цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг Цэцийн дүгнэлт нь хуульд нийцэхгүй байгаа гэж үзэн санал хураалтад оролцохоос татгалзав.

Ийнхүү УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Төрийн байгуулалтын байнгын хороо 15 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар боллоо. Тодруулбал, өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!