Амьдрал Мэдээ

“Цөмөөхэй” балет энэ сард дөрвөн удаа тоглогдоно

П.И.Чайковскийн “Щелкунчик” балетийг Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” нэрээр амилуулан хүргэсээр өдгөө зургаа дахь жилтэйгээ золгож байна.

Тодруулбал энэ сарын 20, 21, 27, 28-нд тоглогдох тус балетийн агуулга нь “Гайхамшигт шинэ жилийн үдэш цагийн зүү 00:00-ийг цохих мөчид Клара охины сүлд мод урган ургасаар аврага том болж гэнэт хаанаас ч юм хулганууд гүйлдэн ирж айн сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөнө. Хулганы хаан цэргүүддээ Клара охиныг барьж ирэхийг тушааж охин айн зугатаах энэ мөчид авга ахын өгсөн модон цэрэг амь орж сайхан залуу болж хувиран модон цэргүүдээ удирдан тулалдаж эхэлнэ …” Ийнхүү үлгэр эхэлж, хүүхэд бүхний үлгэрийн ертөнцөд гол баатар нь болж, муу санаатныг хөөж үзэсгэлэнт охиныг аврах хүсэл мөрөөдлийн ертөнцөд хүргэдэг билээ.

Энэ жилийн тоглолтын эхний өдөр Д.Алтанхуяг ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох бол Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцох нь үзэгчдэд улам сонирхолтой санагдах биз ээ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!