УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр / 2021.04.28/ Ц.Анандбазар гишүүнд хамаарах ёсзүйн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх чиглэл өгсөн. Үүнээс өмнө ХЭҮК-оос Байнгын хорооны түвшинд Ц.Анандбазарын асуудлыг хөндөж ярих зөвлөмж хүргүүлсэн байв. Эдгээр зөвлөмж, чиглүүлгийг МАН-ын гишүүд хэрхэн хүлээж авах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.
Харин бүлгийн хурал дээр “Намын нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр биднийг харлуулах гол сэдэв. Хүний эрхийн зөрчил учраас дуугарахгүй бол нам муухай харагдана” гэх агуулгаар байр сууриа илэрхийлцгээсэн гэсэн мэдээлэл гараад байна.
Иргэн Б.Сүндэръяа мэдээлэл хийх үеэрээ “Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх 1000 орчим эмэгтэйчүүд хандсан” гэж онцолсон. Үүний дараа Х.Булгантуяа, М.Оюунчимэг тэргүүтэй эмэгтэй гишүүд хүчирхийллийг дэмжихгүй гэсэн утгатай сэтгэгдэл нүүр хуудсандаа нийтэлсэн. Ингэхдээ бүлгийнхээ дотоод чатад “Бид дуугарахгүй бол муухай харагдаад байна” гэх агуулга бичсэн аж.