Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ц.Анандбазарын “Содмонгол” групп 2020 онд төрийн байгууллагуудад 57 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ нийлүүлжээ

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамтын хэргийг олон нийтийн сүлжээнд ил болгосноос гадна өнөөдөр өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийсэн. Тэрбээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ц.Анандбазартай холбоотой бэлгийн дарамтад орсон 1,000 гаруй эмэгтэй түүнд хандаж, мэдээллээ ирүүлснийг хэлсэн юм.

Ц.Анандбазар нь шатахуун импортлогч томоохон компани болох “Содмонгол” группийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ төрлийн бизнесийг 20 орчим жил эрхэлж байгаад 2020 оны УИХ-ын сонгуулиар Булган аймгаас парламентад сонгогдсон юм.

Тухайлбал, “Содмонгол” групп болон “Алханатрейд” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Эдгээр нь шатахууны жижиглэн худалдаа, ШТС-ын түгээгч бэлтгэх сургалт, гадаад худалдаа болон агуулах, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Зөвхөн 2020 онд л “Содмонгол” групп төрийн 36 байгууллагад 57,097,159,573 буюу 57 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлжээ.

Эх сурвалж: Burtgel.mn

Эх сурвалж: Burtgel.mn

Түүний хувьцаа эзэмшдэг эдгээр компанийн төртэй хийсэн худалдааг Шилэн данснаас шүүж үзлээ. Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2015 оноос хойш 60 гаруй төрийн байгууллагад нийт 160 тэрбум төгрөгийн шатахууныг “Содмонгол” групп дангаараа  нийлүүлжээ. Харин “Алханатрейд” компани цөөн хэдэн худалдан авалт хийсэн байна.

Байгууллага Огноо Гүйлгээ хийсэн байгууллага  Зарлага  Утга
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2016.02.19 04-0000-499006843 Алханатрейд ХХК         29,916,000 Замын Үүд барьцаа буцаалт
Талын-Илч Алханатрейд              964,000 Шатахууны өрөнд төлсөн
Талын-Илч 20191025 Алханатрейд           2,200,000
Багануур тоосго ТӨААТҮГ 2020.04.10 Алханатрейд           2,000,000 шатахууны үнэ
Багануур тоосго ТӨААТҮГ 2019.08.30 Алханатрейд           5,000,000 шатахууны үнэ
Багануур тоосго ТӨААТҮГ 2018.10.12 АЛХАНАТРЕЙД ХХК           7,310,000 ШАТАХУУНЫ ҮНЭНД
Багануур тоосго ТӨААТҮГ 2018.06.11 АЛХАНАТРЕЙДИНГ ХХК           4,000,000 шатахууны үнэнд
Ус-Ду ОНӨҮГ 2015.03.30 Алханатрейд ХХК         12,000,000 Шатахуун

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!