“Монгол газар”-ын эзэн Ц.Мянганбаяр цагтаа цалгиж явсан эр. Монголын хамгийн анхны 9911 барьдаг байсныг батлах түүний дугаар 99110001 байв. Харин өдгөө түүнийг хайж олоход ч бэрх. Ямартай ч бага эхнэр Пүрэвдуламтайгаа, ганц охинтойгоо хамт амьдардаг, эсвэл салсан байх гээд л хүмүүс ярьдаг. Олон бүсгүйн амьдралд сайн, муу толбо үлдээсэн түүний эхнэр Пүрэвдулам загварын ертөнцдөө одоо ч гунхалзсаар байна. Харин нэгэн азтай, адтай гэмээр жижигхэн эр түүний бэлхүүснээс тэвэрч байгаад зургаа татуулж амжжээ. Ямар ч эр өөртөө 100 хувь итгэлтэй байдаг нь энэхүү зургаар баталгаажих мэт. Үгүй яах вэ, Монголын алтны магнат гэгдэж явсан эрхмийн бага эхнэрийг хэдэн секунд тэврэх боломжийг хэн алдахыг хүсэх билээ.
