Казахстаны Алматы хотод болж буй “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн Азийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл эхэллээ.
Манай бөхчүүдийн салхийг хагалж, 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 76 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар нэгэн зэрэг барилдаж ялалт байгууллаа. 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг Энэтхэгийн Сеемаг цэвэр ялсан бол ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа гавьяат мөн Энэтхэгийн бөх Поожаг 3:1-ээр ялав.
Монголын чөлөөт бөхийн холбоо