Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ц.Оюунгэрэл: “Иргэдийн Оролцооны Нэгдэл” нэртэй нам байгуулна

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нам байгуулж буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Та бүхэнд өөрийн гаргасан улстөрийн шийдвэрээ хуваалцах гэж байна. 29 жил зүтгэсэн Ардчилсан намаас гарах хүсэлтээ өгсөн. Эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг улстөрд үүсгэж чадсангүй. Улстөр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн монополь орчин байсаар байгаа нь тогтсон дүрмээр улстөр хийхэд хангалтгүй санагдлаа.

Улстөрийн туршлагаа залчуудад өвлүүлмээр байдаг. Нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх, багаар тоглож мэддэг, ёс зүйтэй улстөрчдийг улстөрд олноор нь оруулж ирэх мөрөөдөл байдаг. Ардчилсан намд үүнийг хөгжүүлэх гээд барсангүй.

Миний хувьд үлдсэн улстөрийн амьдралаа өмнөх үеийн дарга нарт биш залуучуудад зориулна гэж би тавдугаар сарын 2-нд мэдэгдэл хийсэн. Ингээд залуучуудтай уулзаж, АН-д орж ирж чадахгүй байгаа шалтгааныг сонссон.

Улстөрд идэвхтэй үлдсэн насаа залуучуудад зориулсан шинэ платформ үүсгэхэд зориулахаар шийдлээ. Өөрсдийнх нь хүсээд байгаа платформыг үүсгэхийн тулд шинэ нам байгуулах хэрэгтэй боллоо. Гэхдээ би Ардчилсан намаас нэг их өөр сонголт өгч чадахгүй. МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй. Намын их олон нэр бодож, бичиж явуулсан.

Ардчилал гэдэг үг намынхаа нэрэнд оруулахыг хүссэн. Гэвч энэ нэр олон давхцсан байна гэсэн. Ингээд Иргэдийн Оролцооны Нэгдэл нэртэй нам байгуулахаар боллоо. Хүний эрх чөлөөг хамгийн чухал гэж боддог хүмүүст хаалгаа нээж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийх гээд чадаагүй реформууд бий. Жишээлбэл, улстөрд залуучууд яаж орох вэ? гэдэг асуудал байна. Улстөрд орохын тулд их хэмжээний мөнгө, эсвэл фракцтай байх ёстой болоод байна. Харин миний хувьд шинэ жишиг гаргана.

Залуучууд гар утаснаасаа орж болдог аппликэйшн бий болгож байгаа. Өөрсдийгөө бүртгүүлээд, ямар нэгэн фракц, боссгүйгээр, цүнх барих шаардлагагүйгээр өөрийгөө танилцуулаад орж болдог платформ бий болгоно. Ардчилсан намын даргад өрсөлдөхдөө энэ ажлыг хийж байсан. Өөрөөр хэлбэл иргэд гэрээсээ өөрсдийгөө бүртгүүлээд улстөрийн үйл ажиллагаанд оролцож болно. 

Гишүүнээр элсэх иргэд тун удахгүй Play Store дээр тавигдах Иргэний Оролцоо аппликэйшн татаж аваарай” гэлээ.

Санал болгох

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сураггүй шинэ гишүүдийг ард түмэн таних болоогүй

uuganaa90

Ерөнхийлөгчийнхөө бэртэй танилц

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатар ууна чиг, согтоно чиг

uuganaa90

Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахжаргал Г.Дашнямын эхнэрт хань болов

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!