Онцлох мэдээ Фото мэдээ

Ц.Цогзолмаа сайдын зангараг үгүйлэгдэж байна

Ц.Цогзолмаа сайд ажлаа өгөөд удсан ч боловсролын салбарт түүний зангараг үгүйлэгдсээр байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, соёлын байгууллагуудын барилгатай холбоотой асуудал өнөөдөр хурцаар яригдах болов. УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэхээр 2020 оны төсөвт тусгасан 12 тэрбум төгрөгийг суулгасан ч БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг үүнийг зогсоохоо мэдэгдээд байна. Учир нь дээрх барилгуудыг нурааж шинээр барихыг олон нийт эсэргүүцсэнээр салбарын сайд нь ийм шийдвэрт хүрчээ. Харин соёлын салбаруудын удирдлага, ажилчид нь энэхүү төсвийг хэвийн явуулж өгөхийг гуйж, салбарын сайдаа царайчилж байгаа юм. Энэ үеэр Ц.Цогзолмаа сайд байсан бол энэ асуудлыг ингэж гацаахгүй байсан даа. Аргагүй л сайдын зангараг үгүйлэгдэж байна хэмээн ярилцах болов. Нээрээ ч Ц.Цогзолмаа сайдын үед боловсролын салбар мандаж байсан гэдэгтэй маргах хүн л лав байхгүй дээ.

Боловсролын салбарт багшаас нь ажиллаж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн тэрбээр жинхэнэ мэргэжлийн сайд байсан. Тиймдээ ч салбартаа урьд хожид хийгдэж байгаагүй салхийг оруулсан. Хувь хүнийхээ хувьд ч түүнийг жинхэнэ “мужик” гэх нь бий. Эмэгтэй хүнийг эр хүн шиг гэх нь ч хаашаа юм. Гэхдээ эр хүн шиг ноён нуруутай, зангарагтай эмэгтэй гэж болно. Тухайлбал тэрбээр өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжийг нэг өрөө байртай болгож өгсөн. Амьдралын боломж тааруу, асаргаа шаардлагатай хүмүүст Хотын захиргаанаас олгодог байрны тусламж дэмжлэгийг тэрбээр хоёр жилийн хугацаанд шаргуу хөөцөлдөж, бүтээж өгсөн байна. Хүүгийн ээж уг нь хөдөө орон нутагт амьдардаг байсан ч хүү нь тархины саажилт гэх оноштойгоор эмчилгээнд хамрагдаж эхэлснээс хойш зургаан жилийн хугацаанд нийслэлд суурьшиж, мэргэжлийн сэргээн засах эмчилгээнд тасралтгүй хамруулж, хөгжүүлэх боломжтой цэцэрлэг сургууль бараадах чин хүсэл тээж амьдарч иржээ. Түүний энэ их зүтгэлийг Ц.Цогзолмаа сайд олж харан, хүлээн авч уулзаж, улмаар туслаж дэмжихээ илэрхийлэн бичиг баримтыг нь барин хөөцөлдөж явсаар ийнхүү ээж, хүү хоёрын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн байна. Хүүгийн ээж энэ талаар өөрийнхөө нүүр номонд бичсэн байсан юм. Ганц энэ биш олон хүнд сэтгэлийн гал асааж,  амьдралыг нь гийгүүлж байсан явдал тун олон гэдэг шүү.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!