Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ц.Энхжин: Би луйврын болоод хууран мэхэлсэн буруутай үйл ажиллагаа хийгээгүй

4 сарын 15ны өдрийн TV9 ТВ-ийн шууд нэвтрүүлгийн үеэр зар сурталчилгаа гарах хооронд хэвлэж гаргасан сугалаа буюу утасны дугаартай цаасыг хөтлөгч камернаас холдуулан нууж буй хэсэг гарсан. Үүнээс үүдэн олон хүн “луйвар хийж байна”, “мөнгөө буцааж авна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд байгаа билээ.
Тэгвэл ТВ9 телевиз энэ асуудал манайхтай холбоогүй, цаашид хамтарч ажиллахгүй гэрээгээ цуцална, Харин “Эгнэшгүй-Их” ХХК-аас “Манай компанийн зүгээс сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал гаргаж байгаагүй” гэх тайлбарыг тус тус өгсөн.
Тэгвэл өнөөдөр тус нэвтрүүлгийг хөтлөж байсан TВ9 телевизийн хөтлөгч Ц.Энхжин нийгмийн сүлжээнд өөрийн тайлбарыг нийтлэжээ.
Тодруулбал, “Хийморьтой 20 сугалааны бичлэгт тайлбар хийе
Намайг Ц.Энхжин гэдэг. Би ТВ9 телевизийн хөтлөгч, редактороор 2017 оноос хойш ажиллаж байгаа. 2021.04.15-ны өдөр ТВ9 телевизээр шууд дамжуулсан “Эгнэшгүй их” компанийн “Хийморьтой 20” сугалаат нэвтрүүлгийн үеэр болсон үйл явдалд албан ёсны тайлбар хийхээр шийдлээ. Миний бие тухайн үед ямар нэг луйврын болоод хууран мэхэлсэн буруутай үйл ажиллагаа хийгээгүй зөвхөн тухайн үед сугалаа хуйлалцахаар студид ажиллаж байсан “Эгнэшгүй их” компанийн төлөөллүүдэд сугалааг дамжуулж өгсөн. Энэ тухайгаа ч 2021.04.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очиж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хариуцлагатайгаар мэдэгдсэн. Тухайн өдөр үзэгчид олноороо сугалаа худалдан авч байсан учраас 2 хөтлөгч (миний бие болоод хамтран хөтөлж байсан “Эгнэшгүй их” компанийн зочин хөтлөгч Амарзаяа) сугалааг хуйлж шилэн хоргонд байршуулж амжихгүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас үзэгчдэд тухай бүрт нь тайлбарлаж сугалааг зар сурталчигаа гарч байх хугацаанд студид ажиллаж байгаа тухайн компанийн төлөөллүүдэд дамжуулж хуйлуулаад буцаагаад авч байсан. Шууд нэвтрүүлэг эфирт орох гээд яарч байсан учраас баруун талд сууж байсан тухайн компанийн төлөөлөлд сугалааг яарч шидэж өгсөн. Гэвч энэ нь шууд нэвтрүүлгээр гарч олон нийт сугалааг хаялаа гэх буруу ойлголт авсанд харамсаж байна. Мөн энэ нөхцөл байдлыг “Эгнэшгүй их” компанийн төлөөллүүд мэдэж байгаа атлаа өнөөдөр өмгөөлөгч нь ivoiсe сайтад тодруулга өгөхдөө хөтлөгч намайг дур мэдэн шидсэн гэх утгатай мэдээллийг олон нийтэд түгээлээ. Бичлэгийг үзвэл зэрэгцэж суусан тухайн компанийн хөтлөгч болон баруун талаас сугалаа авч байгаа хүний “өгчих, өгчих” гэж байгаа хоолой бичигдсэн байгааг дараар линкээр орж сонсно уу. https://www.youtube.com/watch?v=KlIs2lvgUwo Иймээс тухайн сугалаат нэвтрүүлэгт хөтлөгчийн оролцоо нь юу байсан, телевизийн оролцоо нь юу байсан, тухайн компанийн оролцоо нь юу байсан зэрэг бодит нөхцөлийг цагдаагийн байгууллага нь тодруулж өгнө гэж итгэж байна. Миний хувьд ТВ9 телевизтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллах үүргээ биелүүлсэнээс өөрөөр сугалаа зохион байгуулагч компанитай ямар нэг ашиг сонирхлын холбоо хамаарал байхгүй. Баярлалаа” хэмээжээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!