Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Чингис Хаан” нисэх буудлыг долоодугаар сарын 1-нд нээнэ

Нүүлгэн шилжүүлэх ажлын бэлэн байдлыг хэлэлцлээ. Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор “Чингис Хаан” ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээх шийдвэр гарсан.

2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Чингис Хаан” ОУШНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн 7 дугаар хурал боллоо.

Хуралд ЗТХЯ, “Жайка” ОУ-ын байгууллага, ИНЕГ, ИНҮТ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон Агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл зэрэг 21 байгууллагын 39 гишүүн оролцлоо.

Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Чингис Хаан” ОУШНБ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн танилцуулга, холбогдох ажлууд, байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд болон нүүлгэн шилжүүлэх ажлын бэлэн байдлын талаар хэлэлцлээ.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!