Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Шадар сайд С.Амарсайханы томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы говийн аймгуудад хийх албан томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ.

Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ байрны нээлтэд Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар оролцож, цар тахлын халдварын үед орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг эхнээс нь шийдвэрлэв. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний аппарат болон амьсгалын аппарат хүлээлгэн өгсөн юм.  Мөн Зургадугаар сардаа багтаан Хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулж өгөх бөгөөд яаралтай мэс заслын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, Мэс заслын өрөөний вакуумжсан агааржуулалтын системийг шийдэж өгөхөө илэрхийллээ.

Цар тахлын халдваргүй Ногоон бүс болох зорилт тавин ажиллаж буй тус аймагт вакцинжуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа аж. Говьсүмбэр аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноор ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхээс гадна 23 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдэж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!