Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжлал болгон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг зохион байгуулдаг. Аяны хүрээнд  148 иргэнийг түр ажлын байраар хангаж, зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маскийг бэлтгэн өгч ажиллуулж байна. Ингэхдээ нийтийн эзэмшлийн томоохон гудамж, талбайн шарилж, зэрлэг ургамлыг хадах, цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Уг ажилд Тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд мөн оролцдог. Шарилж, лууль цэвэрлэж, хадах нийтийн эзэмшлийн гудамж талбайн байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан. Хуваарийн дагуу зургадугаар сарын 20-ноос эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж, талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж, зэрлэг ургамлыг хадах ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!