Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Шарилжгүй Улаанбаатар” аян зохион байгуулна

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн долоо хоногт Хотын даргын найман чиглэлээр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 86.8 хувьтай байгааг танилцууллаа. (2021.05.10)

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд 41 байршлын 226 хашаа, шонг буулгаад байна.  Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар” зургаа дахь аяныг зохион байгуулах ажлын удирдамжийг батлан, хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, I үе шат зургадугаар сарын 10-25-ны, II үе шат наймдугаар сарын 5-20-ны өдрүүдэд үргэлжлүүлнэ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38.838 улиас байдгаас 46.9 хувь буюу 18.232 нь эм улиас. 2021 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 235 байршилд 23.124 навчит мод, 4683 метр урт ургамлан хашлагыг хэлбэржүүлжээ. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 50 хувь хүртэл буурна. Энэ жил нийтийн эзэмшлийн 2000 улиасанд олон улсын туршлагаар генийн түвшинд нь үр хөврөлийг багасгах дэвшилтэт аргыг ашиглан, эм улиасыг тарихаар төлөвлөж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!