Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгон нэмлээ

Монгол Улс “Токио-2020” зуны олимп, Паралимпийн наадамд оролцохоор спортын 12 төрөлд 30 эрх аваад байна.

Олимпийн хугацаанд эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгож нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болсноо Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

 

Тэрээр “Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд энэ зуны хамгийн их хүлээлттэй байгаа арга хэмжээ бол нэг жил хойшлоод байгаа Токиогийн олимп. Энэ удаагийн олимп хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны бэлгэдэл болно. Бид амжилт гаргах, аваргатай болохын төлөө бүх боломжоо дайчлах ёстой. Үүнд Үндэсний хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал” гэлээ.

Тамирчдын бэлтгэл сургуулилтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын дор шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв төлөвлөлтөд тулгуурлаж зохион байгуулах, нийт бүрэлдэхүүнийг PCR шинжилгээ, дархлаажуулалтад  хамруулах, эрхийн оноо цуглуулах болон эрх олгох олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг улс хооронд зорчих тусгай үүргийн нислэг, олон улсын нислэгийн хуваарьт багтаах зэргийг албаны хүмүүст үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: БТСГ

 

 

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!