ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр
“Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ авах явцад 477 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 45,936 болж байгаа. 477 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,
- 448 нь Улаанбаатар хотод
- 25 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1,570 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34,230 боллоо. Халдварын улмаас 4,631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 2,510
- Хүндэвтэр – 1,487
- Хүнд – 524
- Маш хүнд – 110 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт 41-90 насны есөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.